Элчин сайдууд томилох асуудал болон овт-шаартангуудын талаар
Монголын соёлын элч болон очиж, соёлыг түгээхийг хэлж байгаа. Урьд урьдын элчин сайдуудыг ажиглахад гавъяаныхаа амралтыг авчихсан мэт, тухайн орны нутаг дэвсгэр дээр оршиж, амьдарч, ажиллаж, сурч байгаа тэр монгол иргэдийнхээ санал бодол, хүсэлтүүдийг үл ойшоосон, суудал бөглөсөн шинж чанартай байгаад байдаг. Тэгэхээр одоо тийм цаг бол дууссан шүү.Та бүхний хамгийн эхний ажил бол Монголчуудыгаа цуглуулж уулзах ажлаас эхлээсэй гэж бодож байна. Тэдний санал бодол, мэдрэмжийг дэмжээсэй гэж бодож байна. Миний хэлэх гэж байгаа хамгийн гол санаа бол, өнөөдөр Баяр гэх хүнийг эргүүлэн татаж байна. Тэгээд эхнээсээ хилийн чанадад данстай шүү гээд хоригдоод байж байхад, их хурал дотор даналзаж суучхаад би гадаадад данстай шүү гээд гайхуулаад сууж байгаа нөхдүүдийн зөв юм уу? Энэ авцалдаж байгаа юм уу? Эрүүл ухаанаар бодоод үзэхээр гадаадад данстай гээд шоронд орсон уу, гэвэл орсон. Тэгвэл би их хурлын гишүүн, халдашгүй дархан эрхтэй, би гадаадад данстай гээд өнөөдөр гайхуулаад, зарлаад сууж байна. УИХ-ын гишүүн гэдэг энэ эрхэм нандин төр түшилцэх албан суудал чинь эргээд төрийн дайсныг, худалч луйварчдыг хамгаалдаг оромж болчихсон юм уу? Гэдсээ хагартал идэж, дансаа задартал хураасан энэ улсуудыг өнөөдөр энэ суудлаас нь Баяр шиг, Энхсайхан шиг буулгаад барьж хийх юм уу? Гишүүний бүрэн эрх дууссаных нь дараа барьж хийх юм уу? гэж үүнтэй холбож УИХ-ын эрхэм даргаас асуумаар байна. Цаашлаад АТГ-аас, намынх нь даргаас, намынх нь эрхэм нөхдөөс асуумаар байна, бас өргөн түмэн монголчуудаас асуумаар байна.
Та сэтгэгдлээ хуваалцана уу