БИЛГИЙН ЗҮГ, АРГЫН ЗҮГ

10 сар 19, 2022 - 12:25
 0
БИЛГИЙН ЗҮГ, АРГЫН ЗҮГ

Монголчууд “Барууны тавин таван тэнгэр, зүүний дөчин дөрвөн тэнгэр” гэж ярьдаг. 

“Баруун зүг” хамгийг угтаж, ургах нарыг харсан учраас тэр зүгийг “билгийн зүг” гэдэг. Нялх нарыг шингээдэг учраас билгийн зүгт хайр шингэдэг юм байна. 

“Зүүн зүг” жаргах нарыг үддэг болохоор, хилэн дарагч, номхтгогч “аргын зүг” байдаг юм байна. Наран шингэж элдэв янзын юм эхэлдэг. Зовлон шөнөөр тохиож, шөнө дуудагддаг. Түүнийг нь жаргах нарны зүгт харсан номхотгогч тэнгэрүүд номхруулж байдаг юм байна. 

Бурхан бүтээдэг хүмүүс өөрсдөө юманд их өртдөг. Догшин шүтээн бүтээвэл бүтээгчээ заавал гэсгээж амилдаг. Ялгуун шүтээн бүтээвэл бүтээгчээ заавал жаргааж амилдаг. 

Монголчуудад бурхан байдаггүй, шүтээн, тэнгэр байдаг. Монголчуудын барууны тэнгэр нь нь угтах нарыг өөртөө шингээж хайр татдаг, зүүний тэнгэр нь жаргах нарыг үдэж зовлонг номхотгодог. 

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow