Цагаан овоо, Улаан чулуутын хогийн цэг дээр хог түүж байгаа хүмүүс дээр очицгоо!

1 сар 5, 2018 - 12:33
 0
Цагаан овоо, Улаан чулуутын хогийн цэг дээр хог түүж байгаа хүмүүс дээр очицгоо!

За “Унгасан хойноо хавчив, ниргэсэн хойно нь хашгирав” гэж, ингээд аль хэзээний ярьж байх асуудлаа өнөөдөр яг дуусах дөхөж байхад нь хэлэлцэж байгаа нь шившиг байна. Татвар түрээс нэмж, түмний халааснаас цугласан энэ хэдэн цаасыг нь нийгэмд үүссэн шалтаг далимдуулаад сүүлийн хэдэн жилүүдэд хулгайлж идээд байсны чинь хар гай өнөөдөр ингээд ирж байгаа юм. Энд далий элий юм ярьж сууж байхынхаа оронд та нар Хайлааст, Баянхошуу, Толгойтод очиж хономоор байна. Цагаан овоо, Улаан чулуутын хогийн цэг дээр хог түүж байгаа хүмүүс дээр очицгоо. Монгол Улс хууль цаазгүй, иргэнгүй, итгэх хүнгүй болсны шинж өнөөдөр ингэж харагдаж байгаа юм. Улаанбаатар хотыг “Азийн цагаан дагина” гэдэг байсан одоо “Азийн хар нигер” болсон. Дэлхийн шившиг болж байна. Энэ бүхэн ямар ч зохион байгуулалтгүй, ажилгүйдэл ихтэй, нийгмийн соён гэгээрүүлэлт байхгүй болсноос үүсч байгаа юм. Та нар одоо нийлж нэгдээд ажиллаж чадахгүй бол бүгдээрээ болио! Нэгэнтэйгээ нэгдээд ажиллаж чадахгүй бол цөмөөрөө ажлаа өг! Аль аль нь амлалтаа биелүүл! Ерөнхийлөгч нь амлалтаа биелүүл, ерөнхий сайд нь ч танхимийнхаа сайдуудтай амлалтаа биелүүл, та нар хүнд ингэж худлаа хэлээд хэлбэрдээд загвардаад яваад байгаа болохоор тэрэнд нь итгэсэн энэ Монгол түмэн чинь бужигнаад, талцаад байна шүү дээ. Нийгэм харгис хатуу болж байна, харалган тал руугаа дэндүү их давамгайлж байна гэж байна. Энэ юунаас болоод байгаа юм, гэгээрэл оюуны түвшинд юу ч хийхгүй болохоор л тэгж байгаа юм. Эх орондоо болж байгаа сайн сайхан зүйлүүдийг илүүтэй их, давамгай түлхүү ярьдаг, хэлдэг байгаач! Үүнийг зохион байгуулаад ажилдаа орооч, яг ингээд хэлэхээр бүгд чив чимээгүй.

Жавхлан гэгээрүүлье, соёрхуулъя, уриалъя, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье, ажилтай болгоё, үндэснийхээ соёл уламжлалыг дагуулъя харуулъя гэхлээр ус балгачихсан юм шиг чив чимээгүй. Төр соён гэгээрүүлэх ажлаа хийхгүй болохоор нийгэм харалган боллоо, утаандаа хахлаа гээд шившгээ дэлгээд сууж байгаа нь үнэхээр онигоо. Соён гэгээрүүлэх тал дээр салбараа хөгжүүлж, хөрөнгө мөнгө оруулдаггүй мөртлөө, архи мөнгө сонгууль болгоноор тарааж, сонгуулийн хуудас бөглүүлэх болохоороо маш өндөр түвшинд зохион байгуулалттай ажилладаг бусад үед нь болохоор Монгол түмнээ орхидог, мартдаг. Олон санал тавьж өчнөөн хандлаа, одоо цөхөрч байна. Би явдагаараа явна, хийдгээрээ хийнэ, хийсний дараа та нар харин битгий шалчигнаад байгаарай. Эх орондоо хайртай хүн, элгэн түмэндээ хайртай хүн яаж гэгээрүүлж, яаж оюуны түвшинд манлайлдагийг та бүхэнд харуулна, үзүүлнэ. Нийлээд нэгдээд явж чадахгүй бол болъцгооно л биз. Бүхэл бүтэн улс байж нэг иймхэн юмаа зангидаад явж чаддаггүй нь даанч хэрэг алга.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow