АРВАН ХОЁР ЖИЛИЙН ТУХАЙД
Бид арван хоёр жилээ амьтнаар нэрлэсэн. Тэгээд заримдаа “бич жил”, заримдаа “мич жил” гэж яриад байдаг. Амьтан болгон “эр”, “эм” гэж хуваагддаг. Тийм учраас “Эр жил гарлаа”, “Эм жил гарлаа” гэдэг юм. Эр жилийг нь “бич”, эм жилийг нь “мич” гэдэг юм байна.
Бусад улс орнууд “эр”, “эм” гэж тухайн амьтны нэрний өмнө тодотгож хэлж ялгадаг бол монголчуудын оноосон нэр шууд хүйсээр нь ялгаад өгдөг. Мөн түүнчлэн бусад оронд “нэг настай”, “хоёр настай” гэдэг бол монголчууд нас болгонд оноосон нэртэй байдаг. Үүнээс үзэхэд үнэхээр монгол хэл агуу, эх хэл гэдэг нь харагдаж байна.
Охин туулай үржихийн бэлгэдэл, эр туулай үгүйрэхийн бэлгэдэл гэж үгтэй юм
Арван хоёр жил дотор хорвоо дээр байхгүй нэг амьтан байдаг. Тэр нь луу. “Луу” гэдэг амьтан эрт цагаасаа байгаагүй. Энэ бол бэлгэдэл юм. “Луу” жилд янз янзын юм их болдог. Би луу жилийг “тэнгэрийн жил” гэдгээр нь онцолдог.
“Яах гэж арван хоёр жилээр хуваасан юм бэ?” гэхээр арван хоёр жилийн амьтдын шинж чанараас хамаарч тухайн жилдээ тийм зүйл нь ивээдэг гэсэн утга юм. Луу жилд бол тэнгэр ивээдэг.
Та сэтгэгдлээ хуваалцана уу