МОНГОЛ ДОТРОО ХОЁР МОНГОЛ
Бид өөрсдийгөө “хотынхон”, “хөдөөнийхөн” гээд хоёр ангилаад, хоёр монгол болчихоод байна. Сэтгэлгээ нь ахуй нь бүх юм хоёр болчихсон.
Хүн нь хүртэл “ухамсар уу?”, “оюун уу?” гэж хоёр хуваагдаад байгаа юм чинь гадна талдаа илхэн хуваагдана.
Монголчууд гэхдээ их сүрхий. Зун болохоор буйгалдаа гарч мал сүрэг, сүү цагаан идээндээ ойртож “билэг” рүүгээ гүйж оччихоод, өвөл болохоор паартай байшин палантай жорлон дулаан хэвтшэндээ тухалж “арга” руугаа гүйгээд ирдэг.
Ямар ч байсан аль нэгийг нь хаячихгүй билэг рүүгээ ч, арга руугаа ч эвийг нь тааруулаад гүйгээд байгаа юм. Тэгээд хоёрын дунд явж байгаад нэг юм цохиж унагаадаг л юм. Монгол монголоороо байж, нэг монгол болох цаг ойрхон байгаа.
Та сэтгэгдлээ хуваалцана уу