Дурсамж 1

12 сар 22, 2023 - 13:08
 0
Дурсамж 1

Манай эмээ ээж икэл татдаг, бий биелдэг, ут дуу дуулдаг, эртний домог шашдир их ярьдаг хүн байлаа. Сэвээрийн мэдээ цаг бүрт тогтмол сонсоно. Орж гарсан улсуудтай “тэнд ингэж гэнэ, энд тэгж гэнэ” гэх зэргээр ярина. Бүр заримтай нь маргаан мэтгэлцээн дэгдээнэ. Аав аймгийн Усны аж ахуйн дарга, Ээж 1-р 10 жилд Түүх Газар-зүйн багш тул цаг наргүй улсын ажилтай. Би ихэвчлэн эмээгийндээ ус түлээг нь дөхүүлдэг, үргэлж шахуу хань бараа болж байдаг байлаа. Өглөө босоод л нүүрээ угааж байхад эмээ өчигдөрийнхөөс бас арай л өөр зүйлийн тухай ярьж байна. Би их сонсох дуртай байсан. Үүний ганц нэгээс сийрүүлбэл: 

- Эмээ: “Дэлхий эмээлээ гэсэндээ авч харлан доройтохын цагт Мал, Малчин, Монгол ухаан 3 дэлхийг аварч үлдэнэ.

- Нарт дэлхийг шар жимс бүрхэх юм гэнэлээ. /чацаргана/ “

- Хараачаар морины төмөр туруу гарах юм гэнэлээ. /яндан/ 

- Айл бүхний гадаа төмөр нохойтой болно. /мотоцикль/

- Айлууд төмөр тэмээгээр нүүдэг болно. /ачааны тэрэг/ 

- Харын 400 жилд Монголчууд маш их зовсон, таануудын зовлонг өвгөд чинь яс цус махаараа эдэлсэн, тиймийн учир та нар зовох учиргүй, миний хүү юунаас ч битгий айж яваарай. Өвгөд чинь та нарын өмнөөс дэндүү их зовчихсон учир сайн цаг ирж Монгол дахин бадрахыг та нар үзнэ. Тэр цагийг та нар авч ирнэ. 

- 2000 он гараад тэнгэрийн үүд нээгдэнэ. 

- 2012 онд мөнх хөх тэнгэрийн цаг эхэлнэ. 

- 2012-2021 оны ерөөлийн 9 жилд 

онголчууд оюун ухаанаараа нэгдэнэ. 

- Энэ үед ганцхан хийх зүйл бий, зөвхөн ёсоо өргөөрэй. /Миний хувьд яарч арай эрт эхлээд дээлээ өмсөөд, ёс заншил алдагдсан тухай яриад эхэлсэнд галзуу гэгдсэн/ 

- 2021-2025 он Нарт дэлхийн элгэн дээр Хөх нуруут нүүдэлчин Монголчуудын ТЭНГЭРИЙН УЛС тодорно. 

- Тэр цагийг бидэн үзэхгүй, та нар үзнэ. Бид энэ хүртэл дамнуулж та нарыг удам таслахгүй авч ирэх үүрэгтэй байжээ гэх зэргээр олон зүйлийг хэлдэг байлаа. Хүн 7-13 насандаа сонссон зүйлээ хэзээ ч мартдаггүй юм билээ. 

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow