САРХАД
Сархдыг тааруулж хүртэхэд буруу юм байхгүй. Гэтэл хэтрүүлээд хүртчихдэг. “Хүний бие сэтгэл, оюун санаа хэт хөөрөл болон хэт уналтанд ороод байна” гэдэг маань тухайн хүн өөрөө өөрийгөө тэнцвэржүүлж чадах чадвараа алдаад байна гэсэн үг. Тэр үедээ “сархад хүртэж, мансууралд автаад байна” гэдэг нь зохиомлоор “тэнцвэржүүлэх” гэж байгаа.
Ний нуугүй хэлэхэд “сүлд нь доройтохоор сүлдээ дагаж, хийморио доройтуулах” гээд байгаатай ижил. Хүн сархдыг хүртэлгүй яахав. “Тааруулж хүртэнэ” гэдэг чинь таатай зүйл. “Таарахгүй хүртэнэ” гэдэг чинь их л хортой.
Сархад таараад ирэх юм бол ерөөл болдог. Сархад хэтрээд ирэх юм бол хараал болдог л эд.
Та сэтгэгдлээ хуваалцана уу