Ахмадуудын тэтгэврийн зээлийг хөнгөлөх асуудлаар

1 сар 9, 2020 - 12:46
12 сар 22, 2023 - 12:54
 0
Ахмадуудын тэтгэврийн зээлийг хөнгөлөх асуудлаар

Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулаад Монголын зүйр цэцэн үгэнд албан ёсоор нэг үгийг оруулж зарлан тунхагламаар байна. “Үе үе нэг цадна, үхэр гарахаар нэг цадна. Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна гэж үг байдаг. Энэ дээр нэмээд “Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна” гэж. Энэ бид нарыг сонгохгүй бол яанаа гэдэг айдсын шийдвэр байв уу? Үнэхээр хайрын шийдвэр байв уу? 4 жилд ганцхан удаа ингэж байгаа юм бол дөрвөн жилд нэг л хуралдаад ганц шийдвэр гаргадаг л бай л даа. Гэнэт нэг өдөр сэрж босож цочдог, нэг ийм юмаа нөхдүүд болиорой. Сонгууль дөхөхөөр гэнэт сэрдэг биш, яг сонгогдсоныхоо маргаашаас нь л эхлээд ийм зүйлүүдээ хийдэг байх ёстой. Үнэн үг хатуу. Хатуу үг үнэн байдаг байхгүй юу. Би ингэж хэлмээр байна.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow