Малын хулгайн гэмт хэргийг чангатгах тухай хуулийн хуралдаан
Хөдөө 2 хөгшин 1000 малтай. Ойр тойрноос нь нэг нөхөр малын хулгайлдаг. Хүн бүл муутай 2 хөгшин мэдсэн мөртлөө хуулийн байгууллагад хэлж чадахгүй. Өнөө нөхөр нь хэсэг сууж гарч ирээд бүр өшөөрхөөд хот харлуулчих байх гэж бодоод айгаад хэлдэггүй тал маш их байна. Малын хулгайн гэмт хэрэг 70 хувь ихэссэн тоо баримт байна. Энэ бол ажилгүйдэл ихэссэнтэй шууд холбоотой. Ажилгүй, хоолгүй болсон улсууд мал руугаа дайрч байна. Төрөөс бодлогоор энэ мянган малаа 60, 70 хүрсэн мөртлөө хүч хүрэхгүй байж байгаа хүмүүс дээр хүч нэмж, энэ хотоор дүүрэн ажилгүй залуучуудыг “Илгээлтийн эзэд” аян зарлаж хамруулах хэрэгтэй. Төр халамжийн бодлого л яриад байдаг болохоос энэ их олон ажилгүй залуучууд, залуу гэр бүлүүдээ цалинжуулж урамшуулаад хотоос мал дээр гаргах бодлого боловсруулах хэрэгтэй. Малчид хэдэн малаа зарж үрж, байгаад хүүхдээ боловсролтой болгоё гээд хотруу оруулдаг. Тэр хүүхэд нь диплом гэж эрхийн бичгийн төлөө 4 жил хадгалагдаад, бүх мөнгөө хураалгаж, хураалгаж төгсөөд ямарч цэнээ нэмэргүй, ажилгүйчүүдийн тоонд ордог. Энэний хойно хэн хождог вэ? гэхээр нөгөө хэдэн сургуулиуд л хожоод үлддэг. Сургуулиудад мэргэжилтэн бэлтгэсэн мөртлөө тухайн хүүхэд гараад ажилгүй болж байгаа огт хамаагүй, энэ тал дээр ямар ч хариуцлага хүлээдэггүй. Өнөөдөр Монголд жилдээ 10 мянга шахуу хүүхэд эдийн засагч, хуульчаар сургууль төгсөж байна. Эднээс дөнгөж 100-200 хүн л ажлын байртай болж байна. Цаана нь 9800 хүүхэд зүгээр энд сургууль төгссөн эрхийн бичиг аваад ажилгүй үлдэж байна. Энэ нийгмийн зөв бодлого алдагдсанаас болж байгаа юм нь.
Энэнээс чинь болоод малчид орон нутгийн голдуу хүүхдүүд ажилгүйчүүдийн тоог нэмээд, идэх хоолгүй мал хулгайлсангууд нь шорон дүүргэх аюул нүүрлээд байна. Гэмт хэрэг гараад байгаа үндсэн суурь шалтгаан руугаа бодлого боловсруулж дайрах хэрэгтэй. Энийг толгой дотроо бас нэг хийж аваач.
Та сэтгэгдлээ хуваалцана уу