Титэм цар тахлын талаарх хуралдаан

1 сар 31, 2020 - 12:47
12 сар 22, 2023 - 12:52
 0
Титэм цар тахлын талаарх хуралдаан

Их эзэн Чингис хаан “өөрсдийнхөө хийснийг ид, өөрсдийнхөө оёсныг өмс, эс тэгвээс бусдын идэш болно” гэж. Ганцхан титэм гэдэг нэртэй нян ороод ирэхэд л одоо яаж бужигнаж байгаагаа харах хэрэгтэй. Энэ дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ амны хаалтаа ч гэсэн хийж чадахгүй хэмжээнд бид бүхэн өнөөдөр хүрсэн байна. Намайг 1 дүгээр ангид 7 настай ороход өвөл нь хүүхэд болгоноор амны хаалт оёулдаг байсан. Энэ амны хаалтыг чинь хүн л гараараа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр нийтээрээ нийгмээ их зөв уриалж өөрөө өөрсдөө энэ ирж гай зовлонг давах талаар юмнуудыг хийх ёстой болохоос биш гаднаас юм хайгаад, гуйлгачлаад яваад бай гэсэн үг биш юмаа. Монголд нэг айхтар сэтгэлгээний өвчин байна. Болж бүтээд ирэхээрээ л Монголоо муулаад эх орноо үгүйсгээд эхэлдэг. Болохоо байгаад ирэхээрээ Монгол руугаа зугатаадаг. Сая гурил аваад хөдөө рүү, Монгол гэр рүү явж байна гэж байна. 2012 онд яасан, дэлхий сүйрэх гээд байна гээд л гэр рүүгээ бүгд явсан. Эцсийн дүндээ Монгол л биднийг авардаг. Бусад болж бүтэж байгаа үедээ Монголоо дандаа үгүйсгэж байдаг. Энийгээ одоо болих хэрэгтэй. Бүгдээрээ юмнуудаа хийдэг болох хэрэгтэй. Энэ жалдгалзсан юмнууд усны шувуу шиг урд далайн эрэг дээр өвөлждөг болжээ. Монголынхоо  тэсхим хүйтэн, цангинасан сайхан өвлийг даагаад гарах ч чадваргүй ийм улсууд болсон байна шүү дээ. Тахиа гахайны мах иддэг, урд хөршид хуурамчаар их олноор үйлдвэрлэсэн, чанаргүй ногоо шүтээд амьдардаг, энэ хүмүүс л энэ тахалд хамгийн түрүүнд нэрвэгдэнэ. Тэр улсууд бол ямарч дархлаагүй учраас тэр.

Монголд энэ өвчин ороод ирсэн бол аль хэдийнээ баахан онгоц аваад зугатаачихсан байгаа шүү дээ. Энэ өвчин байхгүй учраас л наашаа шавж байгаа шүү дээ. Хүн нутаггүй явна гэдэг бол маш хэцүү. Одоо нөгөө шүтээд байсан Америк, Англи гээд улс нь яаж баларч байна. Тэнд гэрийнхээ хаалга онгойлгохгүй, дэлгүүрээ нээхгүй болохоор хүний нутаг гэдэг бол дэндүү хүйтэн л байдаг. Хүн айлд байхаараа бие нь их тавгүй байдаг шүү дээ. 15 жил ухаарчих болов уу гээд хэллээ, ярилаа. Нэг талдаа энэ цар тахал Монголоо хайрлах тухайд Монголчуудад хүчээр хатуу санууллаа. Үүнээс хойш Монголоо хайрлацгаа!

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow