У.Хүрэлсүхийн З.Г-ыг огцруулах эсэх тухай асуудлаар

11 сар 30, 2018 - 12:40
 0
У.Хүрэлсүхийн З.Г-ыг огцруулах эсэх тухай асуудлаар

За “Их нь ичиж, бага нь уйлах”-ын үлгэр болж байна даа. Мөн ч их хэлсэн дээ, шуудайнд хийсэн үхрийн эвэрнүүд ээ! Маш олон удаа хэлсэн, үүнийг нохой хуцсан чинээ аваагүй шүү! Энэний чинь хар гор ингээд гарч байгаа юм. Та нар үнэн үг сонсож чаддаггүй. Энийг товчхон хэлэхэд, үнэний галд та бүхэн шатаж байна гэж хэлмээр байна. Та бүхний хэрүүл дотор ямар их гүжир гүтгэлэг явав аа? Би чинь бие даагч хүн шүү дээ. Та нарын нам надад ямар хамаатай юм бэ? Энэ балиар хэрүүл дотроо яагаад намайг хутгаад байгаа юм? Би чинь тусдаа бие даагч хүн шүү. Ямар их гүтгэлэг явав аа? Уг нь бол та нар чинь хоорондоо хэрэлдсэн шүү дээ. Та нар нэг амлалт авч гарч ирсэн. Сонгогдох болохоороо бараг үнсэлдээд л аюул болдог. Тэгээд энд орж ирэхээрээ юмаа булаацалдаад л, алалцаад л юу болоод байна аа?

Та нар ажлаа хийгээч! Миний хувьд үнэндээ “гуравдугаар” ээлжнийхнийг хоолломооргүй байна аа. Өргөн түмэн олон маань ч надад хэллээ. Манай тойргийг сэрсэн тойрог гэдэг юм. Сэрсэн тойргийн буурлууд, залуучуудаас өгсүүлээд “Жавхлаан, төр тогтвортой байх ёстой шүү” гэж маш олон хүмүүс надад хэлсэн. Одоо энэ хэрүүлээ болиод ажлаа хийцгээ. Гуравдугаар ээлжнийхэн бүр нэг цөөвөр чоно шиг нөхдүүд “хоолондоо орно” гээд арзгалзаад байж байна. Өнөөдөр та нар энд шавж байгаагаа хар, үнэн үг сонсож сурцгаа. Би дахиад хэлье! Та нар одоо хоорондоо эвлэлдэцгээ! Ерөнхий сайдад хандаж хэлмээр байна, Жавхлан ингэлээ гээд танай энэ танхимын толгойг илэхгүй! Та нар одоо ингээд л нэг нь огцорч байгаа нэрээр яваад л өгнө, тэгээд өнөө нөхдүүд нь ямар ч хариуцлага хүлээдэггүй. Одоо дахиад хэдэн нөхөр гарч ирээд дахиад баахан зээл авна шүү дээ.

Та нарыг ингэж хөөж явуулахгүй, харин байлгаж байгаад хариуцлагыг чинь хүлээлгэнэ. Ирэх сонгууль хүртэл та бүхэн яаж ажилладгийг харуул! Энэ монгол түмэн өвлийг өнтэй давмаар байна гээд бөмбөгөр цагаан гэртээ хараад, хичээгээд сууж байна шүү дээ. Гэтэл энд байгаа өөрсдийнхөө нүүр царайг харцгаа та нар. Ажлын байр бий болгоод өгөөч! Энэ жижиг дунд үйлдвэрүүдийг 5, 10, 20 сая төгрөг, 3 сая төгрөг хүсч байгаа маш олон түмэн байна шүү дээ. Тэгтэл өрмийг нь хамаад, энд цөм цөм идээд сууж байдаг. Энэ юмнуудаа тойрог руугаа явуулцгаа. Би одоо энэ үлдсэн хугацаанд та бүхний тойрогоор бүгдээр нь очиж шалгана шүү!

Монгол ингэж хагаралдах цаг хэзээ дуусахын, хэзээ дүүрэхийн. Монголын төр тогтвортой байх ёстой. Монголын төрөөр битгий тоглоод байгаарай. Энэ бас нэг та нарт олгосон, зүгээр нэг новшийн бай гэсэн хувь тавилан биш шүү. Битгий доромжлоод байгаарай. Энэ олдсон цаг хугацаагаа та нар зөв өнгөрүүлцгээ!

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow