Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах хуралдаан

9 сар 7, 2017 - 12:30
 0
Ж.Эрдэнэбатын засгийн газрыг огцруулах хуралдаан

Уг нь багш нарын цалин нэмэх асуудлаар, үер усны асуудлаар, нийгэмд тулгарч байгаа маш том том асуудлууд байна шүү дээ. Мөн төрийн албан хаагчийн хуулийг хэлэлцүүлээч! Яагаад оруулж ирэхгүй байнаа. Тэгсэн мөртлөө хэдэн хоногийн өмнө бурхан шиг гарч ирсэн нөхдүүдээ буг шиг болгоод тавьчихсан. Одоо арын хүмүүс нь бурхан шиг гарч ирээд л буг шиг, ямар ч хариуцлага хүлээхгүй алга болдог. Энэний цаана Монгол хохирч байна. Энэ Засгийн газрын хувьд чадамжгүй байсан. Ямар ч гарт баригдах, нүдэнд харагдсан бүтээн байгуулалт хийгээгүй.

Дараагийн томилгоог би анхааралтай харна ажиглана, энэ дээр эх оронч залуучуудыгаа гаргаж ирээч! Ингэж шахна. Анх энэ засгийн газраас Сангийн яам нь орж ирээд гадны санхүүгийн байгууллагаас аюул болох гээд байна гээд баахан татвар түрээс нэмж аваад алга болсон, тэрнийхээ тайланг тавиач.

Батлан хамгаалах яаманд энхийн цагт цэрэг эрсийн амь эрсдээд байгаа, энэ их эгзэгтэй хэцүү асуудлууд гараад байна. Байгаль орчны яам бид л чаддаг мэддэг гээд байсан хаана байна. Дараагийн томилгоонд ач холбогдол өгч байна. Та бүхний энэ хэрүүл чинь үнэхээр намаа биш Монголоо бодож байгаа бол эх орончдоо гаргаад ир, харин Монголоо биш хэрүүлээ үргэжлүүлээд засагаа хоосон байлгаад байвал та бүхний 90 жилийн түүхтэй чинь ярина шүү. Жавхлан хэдий ганцаараа ч гэсэн түмэн олонтойгоо нийлж энэ зүйлүүдийг хянана. Ямар өрөөндөө хонож үзээгүй биш. Хэрэв овт-шаар данстай, Монголоо боддоггүй, ах дүү төрөл саднаа боддог, энэ муу сэтгэлтэй, ийм муу хүмүүсийг гаргаж ирвэл би хоолойгоо тасартал орилно шүү! Энэ танхимаас гарахгүй, харж байгаарай. 10 хоногийн дотор дараагийн томилгоог хийхийг та бүхнээс шаардаж байна. Цаашлаад Монгол Улсын ерөнхийлөгчид энэ арын томилгоонд шахалт үзүүлж, хамтарч ажиллаач гэсэн саналыг хүргүүлж байна. 

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow