ҮС АРЧИЛГАА
Эртний монголчууд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бүгд сайхан урт үстэй хүмүүс байлаа. Тэд нарт одоогийн бид нарын хэрэглэдэг үс арчилгааны элдэв янзын хөөсөн саван байсангүй.
Харин тэд халгайнаас давирхай шиг тэгсэн мөртөө хөөсөрдөг шүүс гаргаж авдаг байжээ. Өөрөөр хэлбэл халгайны хөөсийг цуглуулж үсээ угаадаг байв.
Халгайны шүүсийг гаргаж авахад маш бага шүүс гардаг бөгөөд их богино хугацаанд хатаж биеждэг байна. Түүнийгээ эргүүлээд усанд хүргэхээр хөөсөрдөг. Тийм хөөсөөр угаасан үс их ургаж, гялтганадаг байна.
Халгайны шүүсийг авах олон олон нандин аргууд байдаг. Одоо бид халгайг дэвтээж үсээ угаадаг. “Дэвтлээ” гээд халгай шүүсээ өгдөггүй. Халгай халуун чанартай бөгөөд дотогшоо байдаг. Харин түүнийг гадагшлуулж авч чадвал тэр үсэнд бөгөөд тархи толгойнд хүртэл нөлөөлж чадах тийм зүйл байдаг байна.
Та сэтгэгдлээ хуваалцана уу