ЧӨДӨР

10 сар 19, 2022 - 12:27
12 сар 22, 2023 - 10:55
 0
ЧӨДӨР

“Чөдөр” гэдэг их амьтай зүйл байдаг. Эрт цагт эцэг өвгөд маань зарим нэг “ороодог газар” чөдрөө бариад явчихдаг байжээ. Тэгэхээр яадаг ч үгүй, ямар нэгэн зүйл тохиолддоггүй, ороодоггүй байсан байна. 

Их тэнэмэл, хөл хөнгөнтэй хүүхдийг чөдрөөр ороолгохоор тэнэж явахаа байчихдаг гэдэг. Ингэж дом хийдэг байна. 

Хархүү бүсгүй хүнд сэтгэл алдраад нөгөө бүсгүй нь тоохгүй болохоор чөдрөө аваачаад дэвсээд унтуулчихдаг байсан бөгөөд тэгж өөрийн болгодог байжээ. 

Чөдөр бол ганцхан адгуусанд зориулсан зүйл биш. 

Монгол ахуй бол ертөнцийн ахуй, ганцхан малынх биш. “Алдуурсан мал алдагдсан эхнэр хоёрыг л чөдрөөр зоддог” гэдэг. Тэгэж “засаж авдаг” гэсэн дом байдаг.  

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow