ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨХ ӨНГӨ, ХӨХ ТОЛБО

10 сар 19, 2022 - 12:35
 0
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨХ ӨНГӨ,  ХӨХ ТОЛБО

Хүн төрөлхтөн дундаас монгол хүний нарны туяа цацрагийг биедээ шингээж авах чадвар туйлын өндөр. Тийм учраас эрчим хүчний өнгө болох хөх өнгийн толбо монголчуудад илүү зонхилдог. “Хөх толбо, хөх өнгө” гэдэг бол эрчим хүчний өнгө.

“Огт оргуй” гэдэг бол зүгээр нэг “зай” гэсэн үг. Нар маань огт оргуй буюу тэр харанхуйд тусахаараа, түүнийг эрчим хүчээрээ дүүргэхээрээ тэнгэрийн өнгө хөх болж бидэнд үзэгддэг. Тэнгэр хөх, цэнхэр өнгөтэй байдаг нь тэр чигээрээ эрчим хүч байгаагийн илрэл юм. 

Бидний яриад байдаг энерги маань тэнгэрт харагдаж байгаа нь тэр. Уг нь яг энэ өнгө хүн бүхэнд байж байх ёстой. 

Хэрвээ та эрчим хүчээр дүүрэн гэмтэлгүй, эрсдэлгүй, бохирдолгүй байх юм бол цэнхэр тэнгэр шиг өнгөтэй байх нь байна. Уншигч та Жеймс Камеруны зохиол “Аватар” киног үзсэн бол тэнд тэнгэрийн өнгийг биедээ шингээсэн, цэнхэр өнгөтэй тэнгэрийн улсын хүмүүсийн тухай гардаг.  

“Энэ дэлхий дээр цэнхэр өнгөтэй төрдөг хүн байдаг уу?” гэвэл байдаг. Тэр нь монгол хүн. Монгол хүн тэнгэрээ шүтдэг, тэнгэрийн өнгөтэй төрдөг. Энэ бол хэн ч хэлэх хөдлөшгүй үнэн. 

Нарны цацраг нэг биш, хоёр биш, мянга биш, хэдэн бум дахин нэвтрэн орж нягтаршснаараа тэр хөх өнгийг бүтээдэг. Хэрвээ нар байхгүй бол хүн тэнгэрийн өнгийг “ийм өнгөтэй байна”, “тийм өнгөтэй байна” гэж ялгахгүй. Хав харанхуйд тэнгэрийн өнгө ялгарахгүй.

“Нар” гэдэг дээдийн дээд гал маань ариусах тусмаа, гал эрчим хүч энергийг агуулах тусмаа л хөхөрдөг. 

Монголчуудыг “хөх толботнууд” гэж ярьдаг. Нэгэн цагт монголчууд “хөх нуруутан” байж, “хөх ниругун улс” хүртэл байлаа. Яг тэр “Аватар” кинонд гардаг шиг монгол хүн хөх биетэй байсан цаг бий. 

Хэрвээ та эрчим хүчний өнгөний талаар судалж, сураглах юм бол эрчим хүчний хамгийн зөв, хамгийн дүүрэн, хамгийн эрүүл өнгө нь “хөх өнгө” болохыг төвөггүй олж мэднэ. 

Тэнгэр маань гэмтээгүй, бохирдоогүй, бузартаагүй учраас хөх өнгөтэй байдаг юм байна. “Эрчим хүчний хамгийн сайхан өнгө хаана байдаг юм бэ?” гэвэл “Тэнгэрт байдаг” гэж би хэлнэ. 

Монгол улс орон, Монгол хүн бол тэнгэрийн өнгийг шингээсэн улс үндэстэн. Монгол хүний бие нь, яс нь, цус нь нарыг уудаг. Монгол хүний биеийн сүв бүхэн нарны цэнэгийг ууж байдаг. Уусан эрчим хүч, цэнэг нь дүүрээд, сагаад, халиад, бодитжоод ирэхээрээ арьсан дээр нь хөх өнгө гарч ирдэг байна. 

Эрт цагийн, маш эрт цагийн бясалгагч нар бол хад агуй асганд орохоосоо илүү өндөр уулын орой дээр наранд бясалгал хийдэг байжээ. Тэд эргэн хөх болох хүртлээ л бясалгал хийдэг байв. 

Хүүхэд инээхээр “Хөөрхөн хөхрөөд байх чинь” гэж бид хэлдэг. Эрчим хүчний ялгаруулалт нь сайжраад, баясаад, дахиад дүүрээд, цэнэг нь халиад ирэхээр хүн хөхөрдөг. 

Бид гар чийдэнгээ зайгаар ажиллуулахын тулд тэр зайг эрчим хүчээр дүүргэдэг. Хэрвээ тэр эрчим хүчийг өнгөлж, зүслэж үзвэл энэ нь хөх өнгөтэй байдаг. 

Бүсгүй хүний сав эрхтэний харалдаа ар талд нь хөх толбо гардаг. Тэгэхээр эмэгтэй хүний сав ертөнц тийм ариун, эрчим хүч ихтэй байдаг байна. Мөн хүний цээжин тус газрын хос эрхтэнг “хөх” гэдэг. “Хүүхэд хөхөө хөхлөө”, “Хөхөө сайн хөхөж байна” гэж ярьдаг. “Хөх” гэдэг үг маань өөрөө “энерги, эрч хүч” гэсэн үг юм байна. Хөхнөөс гарч байгаа цагаан сүү бол эхийн хайр буюу дээдийн дээд эрчим хүч байдаг. 

Бүсгүй хүний хөхөнд сүү оруут саахад шаргал өнгөтэй сүү гардаг. Харин үр хүүхдээ хөхүүлэлгүй нилээн удсаны дараа хөхөнд чинэрч, зангирч, хадгалагдсан тэр сүүг саахад хөх саарал өнгөтэй сүү гардаг. Хөхөн дэх сүү зангираад, задрахад хөх толбо шиг зэхэр хөх өнгөтэй гардаг нь эрчим хүч бодитжиж, хэлбэржиж эхэлж байгаагийн илэрхийлэл юм байна. 

Ус өнгөгүй, үнэргүй, амтгүй хэдий ч эрчим хүчийг хадгалах хамгийн дээд чанартай. Тийм учраас их ус хөхөрч харагддаг. Хүний биеийн далан хувь нь уснаас бүтдэг. Харин “элэг” гэдэг эрхтэний наян есөн хувь нь ус байдаг. Бид “элэг хатлаа” гээд инээгээд байдаг. Ус л хатдаг. Элэг бол усан эрхтэн. 

“Эрчим хүчний бөөгнөрөл” гэдэг бол хөх өнгө. Хүний биеэн дотор дан эрчим хүч эргэлдээд явж байдаг. Хүн эрчим хүчнийхээ эргэлтийг зогсоогоод бооход хөхөрдөг. Энэ бол “Эрчим хүч нь гүйхээ болиод бөөгнөрч байна” гэсэн үг. 

Хөх толботой төрдөг монголчууд бол хувь өндөртэй, хишиг өндөртэй хүмүүс юм. Монголчууд шиг тэнгэрийн өнгөөрөө хувцасладаг, тэнүүн талаараа гоёдог, газрын нараараа дулаацдаг, гарын дүйгээрээ бүтээчихдэг ийм сайхан улс үндэстэн хаана ч байхгүй ээ. 

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow