ҮНДСЭНД ТААРААГҮЙ ЗҮЙЛ НАВЧИНД ТААРДАГГҮЙ

10 сар 19, 2022 - 12:27
 0
ҮНДСЭНД ТААРААГҮЙ ЗҮЙЛ  НАВЧИНД ТААРДАГГҮЙ

Зарим хүмүүс “Энэ надад зохимжгүй юм байна. Хүүхэддээ шилжүүлчихье” гэдэг. Энэ бол монгол ёсонд таарахгүй цээртэй зүйл. Одоо л эх захаа алдаж, эрээ цээрээ барж, ёс жудгаа алдчихсан учраас ингэж хамаагүй загнадаг болсон.

Монголчууд эрт цагаасаа “Сэтгэлд сэвтэй юмаа үрдээ битгий өгч бай” гэж захиж сургадаг. Эцэг, эх сэтгэлд сэвтэй юмаа үр хүүхдээсээ нууж “үр хүүхэддээ үзүүлэхгүй” гэж цээрлэдэг болохоос биш, “Надад зохихгүй чамд зохиж байна” гэж өөрийнхөө цээрлэсэн юмыг үр хүүхэддээ өмсүүлж дамжуулдаггүй, хатуу цээрлэдэг байсан. 

Таны “үр хүүхэд” гэдэг бол танаар цэнэглэгдэж, тэжээгдэж яваа танаас ургасан навч шүү дээ. Тэгэхээр “үндсэнд нь таарахгүй байгаа юм навчинд нь таарна” гэж хэзээ ч байхгүй. 

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow