Тэгш ой тохиож буй аймгуудын наадам энэ сарын 22-ноос эхэлнэ
Энэ жил тэгш ой тохиож буй таван аймаг болох Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь тэргүүтэй аймгууд бүсийн уралдааныг зохион байгуулахаар болсон. Эдгээр аймгуудад долдугаар сарын 22-31-ний хооронд тэгш ойгоо тэмдэглэх хуваарь гаргасан.
Тухайлбал, Баянхонгор аймаг долдугаар сарын 11-13-нд баяр наадмаа, даншиг наадмаа долдугаар сарын 22, 23-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгууд 90, 91 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд тэмдэглэх юм байна. Мөн Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ жил тохиож байгаа аж.
Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан долдугаар сарын 22-24-нд Хэнтий аймагт, баруун бүсийн хурдан морины уралдаан 29-31-нд Ховд аймагт, төвийн бүсийн хурдан морины уралдаан долдугаар сарын 29-31-нд нийслэлийн Налайх дүүрэгт болох аж.
Та сэтгэгдлээ хуваалцана уу