ДАРАЛТЫГ УРСГАЛ УСААР БУУРУУЛДАГ
Өнөө цагт тархины даралттай хүүхэд их төрөх болжээ. Тархины даралттай хүүхдийн хөхийг хөхүүлэхдээ хэвтээгээр нь ерөөсөө хөхүүлж болдоггүй. Хагас суугаагаар нь хөхүүлдэг. “Тархины даралт” гэдэг маань “тархи руугаа бүх цусаа шахаад байна” гэсэн үг. Тархины даралттай хүүхэд толгойгоо их шилгээгээд байдаг. Тийм хүүхдийг усны урсгалын дэргэд байлгаж, усны чимээ сонсгодог.
“Тогтмол ус”, “боргилж байгаа ус”, “урсаж байгаа ус” гэдэг бүгд өөр, өөр байдаг. Тархины даралттай хүүхдийг урсгал усанд оруулдаг. Голын уснаас тасдаад авсан ч гэсэн талст нь байж л байдаг. Урсгал усны талст байнга эргэж тойрог үүсгэж байдаг. Энэ нь өөрөө хүний биед массаж болж даралтыг буулгадаг.
Нөгөө талаасаа ус өөрөө даралтыг үгүйсгэдэг. Даралтыг үгүйсгэдэг учраас хүн усанд хөвдөг. Хүн усан дотор хөвхөөрөө даралтгүй болчихдог.
Бага насны хүүхдийг рашаан усанд тогтмол оруулаад байдаггүй. Рашаан усанд оруулах тогтмол заалттай байдаг. Нэг талаасаа рашаан ус хүнддэх юм бол хүүхэд эргээд усанд орж чадахаа больчихдог. Нөгөө талаасаа голын усандаа дасан зохицохоо болиод зөвхөн рашаандаа ордог болчихдог. Рашаан булаг нь ширгэх юм бол амьгүй болох ч аюултай байдаг.
Ер нь ямар ч насны хүний даралтыг буулгах хамгийн гол арга бол урсгалыг сөрөх, усны чимээ сонсох байдаг. Усан дотор ч болно. Усны хажуугаар ч болно. Хамгийн гол нь урсгалын чимээг маш сайн сонсох ёстой байдаг.
Даралт ихтэй том хүн бороо орсоны дараа чийгтэй газар нүцгэн хэвтдэг. Тэгэхэд даралт буудаг.
Ерөөсөө хүн төрөлхтний дараагийн хам шинж хамгийн айхтар өвчин бол даралтны өвчин болж, тийм үзэгдлүүд их болно. Тэр нь сарны дэлхийтэй ойртож, сарны таталт ихсэж байгаатай холбоотой. Сар татаж байгаа учраас хүний даралтыг сөргөөж дээшээ татна.
Та сэтгэгдлээ хуваалцана уу