Анх та нар Жавхланг шоолоод инээж хөхрөөд сууж байсан. Өнөөдөр эргээд хар!
Хүн нь харгис болсон, нийгэм нь харгис болсон, нэгнээ хайрлахаа больсон, хүндлэхээ больсон, төр нь түмнээ ойлгохоо больсон, түмэн нь төрөө хүндлэхээ больсон. Энэ доройтсон амьдралд “хувьсгал” хийх цаг нь ирсэн байнаа. Анх 75хүн Жавхланг шоолоод л инээж хөхрөөд сууж байсан. Өнөөдөр эргээд нэг хар! Жавхлан Монголчуудтайгаа нийлж байгаад та нарыг шоолж инээгээд, хөхрөөд сууж байна. Энэ цаг үе өшөө цаашаа шахна. Та нарын бульхай булчингаар чинь гарна аа. Саяхан МУ-н эдийн засгийн чуулга уулзалт гээд нэг сүрхий юм хийлээ, хуралдаад л байх юм. Энэ өлсөөд сууж байгаа хүмүүсээ хараач, эмч багш нараа хараач! Ингэхгүй ээ! Үнэхээр нэр хүнд нь унаад, засаг төр чинь ганхаад ирэхээр долоо долоон хоногоор бүх юмыг аргацаагаад, хурал зөвлөгөөн гадаадад ч, дотоодод ч хуралдаад байдаг, хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа юм нэг ч алга. МУ-ын хилийн чанад дахь мөнгө олж ирье гэсэн ерөнхийлөгч хаачив? Бүх асуудлыг нь цэгцлээд өгье гэсэн ерөнхий сайд хаачив? Монголыг хэзээ ч хамаагүй өрнөөс гаргана гэсэн Ардын нам хаачив? Та нар хаачив аа? Бодит юм ярия аа. Архинд нэвт орсон хүн дандаа дурсамжаа ярьдаг болчихдог юм гэнэлээ. Яг ийм мансуурлын байдалтай болчихсон байна. Дараагийн хурал дээр энэ овт-шаартангуудын нэрийг нь зарлана. Тэр хүмүүст бүгдэд нь хариуцлага хүлээлгэх, их хуралд тайлбар тавьтал нь би тэмцэнэ. Шат шатны арга хэмжээг бүгдийг нь авна.
Та сэтгэгдлээ хуваалцана уу