ЗОВЛОНГ ҮРГЭЭЖ, ЖАРГАЛЫГ ТОГТООГЧ

10 сар 19, 2022 - 11:55
 0

Хүний хайрлаж нандигнадаг зүйлийнх нь “шид нь арилж дуусгавар болно” гэж байдаг. Шид нь арилсан зүйлээ хүмүүс өнөө цагт Ганданд аваачиж өргөдөг. Энэ газар их олон хүний үйлийн үрийг дааж явдгийг үгүйсгэж болохгүй. Гандан руу хүн “Би баяжиж байна. Баяжихыг минь болиулаад өгөөч” гэж хэзээ ч хэлж очихгүй. “Зовоод  байна. зовоод байна” гэж л очдог. 

Эндээс харахад л хүмүүс “зовлонг үгүй хийх” гэж нэг газарт хэтэрхий их бөөгнөрдөг. Яг үүн шигээ “жаргалыг тогтоох” гэж бөөгнөрдөг газар бас байгаасай гэж би боддог юм. Ижил тэнцүү эрчим хүч гарч байх учиртай л даа. Тухайлбал “гандантэгчинлэн хийд” л гэнэ. Тэр орчныг мэдрэхээр надад нэг их өрөвдөм, сэтгэл өмрөм хэцүү мэдрэмж төрдөг. Тийм газар байлаа гэхэд бидний хэлдгээр “Хорвоо дээр зовлон байхад, жаргал байдаг юм аа” гэдэг шиг зовлонг нь үргээдэг нэг газар байхад, жаргалыг нь тогтоодог нэг газар байж байвал мөн ч учиртай даа.

“Төрийн сүлд” гэдэг бол ямар нэгэн юмаар зааглагдаж, хязгаарлагддаггүй. Зовлон жаргал хийгээд бүхий л үйлийн үр, нүгэл, буй юмыг хослуулж, тэнцүүлж байдаг зүйлийг л хэлдэг. 

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow