СҮҮ

10 сар 19, 2022 - 12:34
12 сар 22, 2023 - 10:55
 0

Монголчууд бид мал аж ахуй эрхэлдэг мөртөө жинхэнэ буйгалын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнээ цэврээр нь хэрэглэж чадахгүй байна. Өнөөдөр худалдаанд гарч байгаа маш олон төрлийн савлагаатай сүүнүүд хуурай сүүний хольцтой байна. 

Урьд цагт бидний өвөг дээдэс дан буйгалын хувьслаа даган амьдарч аж ахуйгаа эрхлэн явуулдаг байсан. Гэтэл одоо бид буйгалын хувьслаа сөрөөд зун нь гэртээ өвөл болгож, өвөл нь гэртээ зун болгоод шалдан нүцгэн гүйцгээж байна. 

Сүү ч бай, мах ч бай аливаа нэгэн юмны төгс хадгалалт бол хөлдөлт байдаг. Эрт цагт өвөг дээдэс маань зуны цагт сүүгээ хөлдөөх боломжгүй байлаа. Одоо бидэнд тийм боломж нь байна. “Буйгалынхаа цэвэр бүтээгдэхүүнийг жинхэнэ амин дэмээр нь хүртье” гэвэл “сүү” гэдэг зүйлийг хөлдөөж, их сайхан гамнасан сүүг хүн зондоо хүртээх нь чухал. “Гамнах” гэдэг маш нарийн ухаан байдаг. 

Элдэв янзын эрчим хүч хэрэглэхгүй буйгалын мөсөн зоорь хамгийн сайн. Гэхдээ одоо эрчим хүч хаана ч байна. Хэдэн хүнийг ч болсон жинхэнэ амин дэмийг нь эдлүүлж хэрэглүүлэх юмсан, хэдэн малчдын илүү гаргаад, барж ядаж байгаа тэр сүүг нь дутагдаж ядаж байгаа хэдэн хүүхдэд уулгачих юмсан гэсэн бодол надад бас байдаг.

Буцалгасан ус, хөлдүү байгаад гэссэн ус хоёрын бүтэц тэнгэр газар шиг хоёр өөр байдаг. Сүү ч мөн ялгаагүй. Сүүгээ шууд хөлдөөж бас хөөрүүлээд хөлдөөх хэрэгтэй. Нарийн яривал хөлдүү түүхий сүү эм шүү. Утааны хордлогыг сүү л тайлна.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow