Аавын захиас

12 сар 22, 2023 - 13:12
 0
Аавын захиас

Дүрвээд нүүсэн болохоор Дүрвэд гээгүй

Дөрвүүл ах дүү байсан болохоор Дөрвөд гээгүй

Төрийг эвцэлдүүлж явсан болохоор Төр-Эвт яс гэмой...

Даржаагийн Саманд

Харын цагт Манжууд Монголчуудыг бүрэн эрхшээлдээ оруулхын тулд төрийн тулгуур Төр-Эвт ясыг нь хайж аллага хядлагыг их хийж байсан учраас Төр-Эвтүүд ургын овог ясныхаа нэрийг сольж юүдэн махлаагаан хажгар болгожээ. Ингээд сайн цаг ирэхэд юүдэнгээн цэх болгож, ургынхаа жинхэнэ нэрийг сэргээж, ёс заншилаа бадруулах гэрээстэй юм гэнэлээ.

Хүү С.Жавхландаа

       “Галын буухиа”

Галтай хүн гэнэ

Цогтой хүн гэнэ

Гашилган бодох нь ээ

Учиртай юм аа даа

Хүн өөрөө 

Гал юм аа, амьд гал юм

Хүний овог нэр нь 

Дөл юм аа, бадамлсан дөл юм

Ариун үйлс, цагаан санаатай хүн

Амьд ч, үгүй ч гэрэлтэж байдаг байна

Хилэнц нүгэлгүй хүн тэр галаас

Хэншүү биш, хүж үнэртэж таарна

Авъяас алдраар дэлхийд туурч

Олимпийн бамбар буухиалаагүй ч

Амьдралын их өртөөнд аав нь

Овог дээрээ асааж ирлээ

Бушуул хүү минь галаа асаа

Буурал аав нь шатаж дуусах нь

Иргэн бүр овог нэрээ асааж явбал

Их орчлонд Монгол минь гэрэлтэй

1993 он

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow