ШҮТЭЭН БҮТЭЭХ ЭРТНИЙ ЁСОН
Хүн төрөлхтөн янз янзын сэтгэхүйгээр бурхан шүтээнээ зурдаг. Хамгийн анх шүтээний дүр төрх зөн совин, өгөгдлөөр ирдэг. Бурхадыг шууд дүрээс нь зурдаггүй. Дандаа хоосон чанараас нь эхлүүлж байна гэмээнээ сая тэр бурханы дүр бүтдэг байна
“Жинхэнэ амьд зураг” гэж ямар зургийг хэлдэг юм бэ? Одоогийн бидний зургийн аппаратаар аваад бодит дүрсээ цаасан дээр буулгадаг бол амь агуулах нь агуулна. Гэхдээ хүний гараар бүтэж байгаа хөрөгний агуу нууц нь эсийнх нь тоог хүртэл дотор нь зурж хийж өгдөг. Тэгээд судас, шөрмөс, булчин юу л байна бүгдийг нь бүтээгээд гадуур нь арьсаар нь хучдаг. Ингээд л зурган дээрээ нэмээд яваад байдаг. Арьсных нь гадуур хувцас өмсгөлөөр нь гоёж, хувцасных нь гадуур хуяглаж, тэгээд бүр орон гэрийг нь хүртэл бүтээж өгдөг ёстой. Ингээд л нэмээд л явдаг.
Эртний бурхадыг ингэж бүтээдэг байжээ.
Яг ийм хөрөг дэлхий дээр одоо байхгүй. Яг тийм хөргийг зурж, бүтээж чадах юм бол нүд нь хөдөлнө, ам нь хөдөлнө. Энэ чинь ходоодтой байгаа. Ходоодыг нь хүртэл зурна. Хоол хүртэл иднэ.
Яг л хүн бүтээж байгаа юм шиг.
Ингээд хамаг юмыг зурж бүтээхэд их цаг хугацаа ордог. Ухаан нь би 3 настай хүүхэд зурах гээд эхэлж байтал түүндээ арван жил зарцуулчихъя л даа. Тэгэхэд л би дараад нь тэр хүүхдээ арьсаар нь хучихдаа 13 настай хүүхдийн дүр гаргаж ирдэг. Зарцуулсан хугацаагаа бас нэмж явдаг. Тухайлбал 60 настай хүн зурах гэж 20 жил зарцуулсан бол, 80 настай буурай болгож түүнийгээ амьдруулдаг. Ингэж шүтээнийг амилуулдаг байжээ.
Та сэтгэгдлээ хуваалцана уу