БЯСАЛГАЛ
Өнөөдөр монгол хүний “хөх толбо” нь бүдэгрээд бараг цэг шахуу болоод байна. Уг нь тэр толбо улам тодорч, улам жигдэрч байх ёстой л доо. Энэ зүйл нь хүнийг мэндэлснээс хойш жил ирэх тусам улам бүдэгрээд, нимгэрээд, арилаад сарниад алга болж байгаа нь хүн тэнгэрлэг үзэл бодлоо, эрчим хүчээ алдаж байгаагийн шинж юм.
Тийм учраас л сүүлийн жилүүдэд “бясалгал” гэдэг зүйл их хөгжиж, “Бясалгалаар хүний эрчим хүч тэнцвэржиж, алдагдсан эрчим хүч нөхөгдөнө” гэж их ярьдаг болжээ.
“Хүн энергиэ алдаад, өвдөөд, үхэх гээд байна” гэдэг маань нэг талаасаа тухайн хүн нарнаас өөрөө шууд ухамсаргүйгээр энергиэ аваад, тэтгүүлээд дүүрэн явдаг байсан бол нар хямраад ирэхээр, энергиэ дүүргэж чадахаа болиод нараа дагаад бие нь хямарч байгаа нь тэр юм.
“Нар” гэдэг энэ агуу оюун санаа, агуу гал, дээдийн дээд эрчим хүч маань хямраад өөрийгөө тэжээж тэтгэх чадвар нь багасаад, дундраад, сульдаад, ядраад байна. Ингээд ирэхээр бүх хүн дагаад хямарч байгаа юм.
Нар ухамсрыг, оюуныг, биеийг, насыг тэтгэдэг. Нар бүх юмыг тэтгэдэг. Тиймээс наранд харьяалагдах тухайн хүний эрчим хүчний бүх юм зүйлүүд сульдаж эхэлсэн. Нарны нөлөөллөөр хүн оюун санаагаа алдаж, ухамсаргүй болж, доройтож, бие муутай болж байна.
Нар үнэндээ та биднийг битгий хэл өөрийгөө тэтгэж чадахаа болих гээд байна. Гарагаа тэтгэж чадахаа болих гээд байна. Тэгэхээр энэ үед нь хүн “амь амиа бодоорой” гэдэг шиг арга саам хайгаад “бясалгал” гэдэг зүйлийг олчихсон.
Тэгээд тэр бясалгалаараа “Нарнаас хамаарахгүй, би өөрийгөө тэтгэдэг” гэж хэлээд эрчим хүчээ хоорондоо булаацалдаж байна.
“Бясалгал” гэдэг “нэг сав” байя гэж саная. Хүний амьсгалдаг агаараас тэр нэг савны дайтай хийгээд авахад тухайн хүнд тэр савны дайтай агаар дутагдана. Савтай хураасан агаараа буцаагаад дэлгээд гадна агаартай нэгтгэхэд тийм хэмжээний агаар нэмэгдэнэ. Хүмүүс үүнийг анзаардаггүй, мэддэггүй.
Буйгал дэлхий, амьтан араатан, мод, ус, цэцэг, жигүүртэн, хүн төрөлхтний амьсгалж байх ёстой агаараас атга атгаар нь аваад юм юманд ашиглаад л байна. Тэр агаараар та бидний “унах унаа, өмсөх хувцас, идэх хоол” гээд дандаа хиймэл бүтээгдэхүүнүүдийг бүтээж байна. Бидний амьсгалж байх ёстой агаараас аяга аягаар нь аваад, буцаагаад дандаа агаарын шавхрууг өгөөд байхаар агаар бохирдох нь аргагүй. Тийм агаараар та бид яаж зүгээр амьсгалах юм бэ?
“Бясалгал” гэдэг яг үүнтэй ижил.
“Хүн, хүний бие” гэдэг бол маш их соронзон орон байдаг. Үсийг үрэхэд цахилгаанжиж соронзддог. Хүний биеэр дан үс байдаг. Хүн өөрөө соронзон орон юм. Соронзон орнууд хоорондоо түлхэлцдэг бас таталцдаг.
Хоёр хүн бие биенээ хараад дурладаг. Энэ бол таталцал. Тухайн хоёр хүний соронзон орон бие биенээ татаж байна. Нэг нэгнээ яаж ч хараад үздэггүй хоёр хүн байдаг. Энэ бол тухайн хүмүүсийн соронзон орон түлхэлцэж байгаагийн илрэл.
“Бясалгал” гэдэг маань тухайн хүмүүний бодол санаагаар соронзон орныг нь идэвхижүүлээд, ойр орчмынх нь эрчим хүчийг хураалгаж, соронздуулдаг. Хүн бясалгал хийж төвлөрөөд ирэхээрээ соронзон чанар нь улам идэвхиждэг.
Өнөө цагт “Эрчим хүчээ шингээж авах гэж байна”, “Өө, авсан эрчим хүчээ ихэсгэх гэж байна” гээд л хүмүүс бясалгал, энэ тэрийг хийгээд л байна. Энэ зүйлд хүний амьдралын цаг зав их орно.
Монголчууд эрт дээр үеэсээ цаг заваа зөв хуваарилж чаддаг байсан. Өдөр нь нартай, үдэш нь галтай монголчуудад бясалгал хийгээд байх шаардлага байгаагүй.
Та сэтгэгдлээ хуваалцана уу