Шинэ ерөнхийлөгч Х.Баттулгыг ёсчлон батлахад хэлсэн үг
Асар их итгэл хариуцлага байгаа гэдгийг анхааруулж хэлмээр байна.
-Ерөнхийлөгчийн маань хамгийн эхлээд хийх ёстой ажил бол энэ хэрүүл хийдэг биш, хурал хийдэг их хурал бий болгож өгөхийг албан ёсоор хүснээ.
-Хууль зөрчдөг биш дээдэлдэг гишүүдийг бий болгож өгөхийг албан ёсоор хүснээ.
-Хууль дээдэлдэггүй энэ их хурлыг тарааж өгөхийг би албан ёсоор хүснээ.
-Өр тавьдаг биш, салбар хариуцсан сайдынх нь доод хүмүүс нь авилга авдаг биш, эрүүл Засгийн газрыг Монгол улсад бүтээж өгөөч гэж би санал тавих болноо. Хамтарч ажиллах болноо. Энэ мэтээр хойш хойшдоо Монгол Улсынхаа төлөө хамтарч ажиллах, эх оронч хүнийхээ хувьд, залуу хүнийхээ хувьд үнэлж сонсож чадвал Монголыг өөрчлөх хүч бидэнд байна гэж хэлмээр байна. Шинэ ерөнхийлөгчдөө амжилт хүсье!
Та сэтгэгдлээ хуваалцана уу