Олон улсын валютын сангийн талаар, хүүхэд ялгаварласан тухай
ОУВС-тай хамтарч байхад нь би хэлсэн. Монгол Улс засаглалынхаа тусгаар тогтнолыг алдаж байна аа гэж. Та бүхний энэ амлалт энд байна л даа. Энэнийг ОУВС-гаас асууж эдгээрийг өгсөн юм болов уу? гэсэн бодол сүүлийн үед төрөх боллоо шүү. Тэгээгүй л баймаар юм. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна, хүүхдийн мөнгийг олгоно гээд доор нь зурчихсан байна л даа. Одоо 10 хүүхэдтэй айлд цагаан сараар ч юм уу, эх үрсийн баяраар ч юм уу? Мялаагаад гар дээр нь хүүхдүүдийг баярлуулахдаа хоёрыг нь орхиж байна л даа. Монгол хүн уг нь хүн ялгадаггүй шүү дээ. Тэгээд, гадаад эзэд чинь ингээд байгаа юм уу? Одоо нэг ийм Амбантай боллоо шүү. Амбангууд чинь ийм тушаал өгөөд байна уу? Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, хүүхдийн эрхийг зөрчсөн даалгавар өгөөд байгаа юм уу? ОУВС гэх байгууллага Монголчуудыг талцуулж байна, хэрэлдүүлж байна. Та нарт тэр хэлсэн мөнгөө өгөх юм уу даа? Энэ худлаа шүү, тэнд очоод тэгж хэлээд ир, одоо наадуулдаа ингээд хэлчих гээд хэлчхэнгүүт нь “за одоо наадах чинь ингээд хэлсэн бол дахиад ингээд хэлчих” гээд үг зааж өгөөд л явуулаад байдаг. Та бүхэн “Монголыг ийм сайхан болгоно оо” гээд Мянгуужингийнхаа үлгэрийг бичээд ороод ирсэн. Одоо цаанаа нэг амбантай болоод үүнийгээ хаячихсан. Одоо үлдсэн 20% нь үнэхээр чадахгүй гээд байгаа бол УИХ-д байгаа 7, 8 овт-шаартангуудын бараг нэг нь л өгчих байлгүй дээ. 6 сарын 1-нд талбай дээр гаргаж ирээд зарлаад өгөх хэрэгтэй. Цаашилбал Үндсэн хуулийн цэцэд хандах ёстой болж таарч байна. Хүний эрхийн хороонд хандах ёстой болж таарч байна. Хүүхдийн эрх зөрчигдсөн учраас ОУВС энэ увайгүй хүн ялгадаг ёсгүй, цусгүй ийм улсууд та бүхнийг ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад хандаж олон улс даяар зарлах хэрэгтэй болж байна. ОУВС гэх энэ газар бол хууль санаачилдаг, хуулийг хянадаг байгууллага биш шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд харшлах зүйлийг гадаадын мөнгөний байгууллага шийдээд сууж байгаад гүнээ харамсаж байна.
Та сэтгэгдлээ хуваалцана уу