Утааны асуудлаар, “Хуурсаар хуурсаар улсын их хурлын гишүүн, хумсалсаар хумсалсаар овт-шаар данстан” гэмээр байна

1 сар 12, 2018 - 12:34
 0
Утааны асуудлаар, “Хуурсаар хуурсаар улсын их хурлын гишүүн, хумсалсаар хумсалсаар овт-шаар данстан” гэмээр байна

“Бушуу туулай борвиндоо баастай” гэж урд талд нь хавар, зун, намар гээд гурвын гурван улирал байж байхад ядаж энэ цагт нь урьдчилаад энэ утааны асуудлаа ярьдаггүй, хэлэлцдэггүй. Тэгж тэгж байгаад яг энэ утаа дуусах үеэр бүгд л хашхираад хэлэлцээд ирдэг. Урьдын утаагүй зуух гээд мөнгө зарлагадсан тэр хүмүүсийн тайланг сонсмоор байна. Тэр тайланг Монгол түмэнд ил болгооч! Баахан л юм хийсэн гээд яриад байдаг, энэ утаа чинь жил ирэх тусам нэмэгдсэн л болохоос биш буурсан юм нэг ч байхгүй. Олон удаа сонгогдсон гишүүд одоо ичих хэрэгтэй, бүлэгтэй, олонх байгаа гишүүд ичих хэрэгтэй, намууд ичих ёстой. Улаанбаатар хот дэлхийд утаагаараа, ядуурлаараа цойлж байна шүү дээ. Гэтэл Монгол Улс баялагаараа хамгийн тэргүүнд байна гээд яригдаад байдаг. Би энэ утааныхаа асуудлын талаар яриач ээ, хэлэлцээч ээ! гээд бүр хавар хэлсэн байдаг юм. Намар бас л хэлсэн байдаг. Сонгуулийн өмнө бас л дахиад өвөлжилтийнхөө бэлтгэлийг яриач, утаагаа яриач гээд өчнөөн хэлсэн байдаг. Яг энэ хаврын салхи л аваад явах нь л дээ. Ингээд л та нар мартчихна. Төрийн байгууллагууд 7-14 хоног гээд хүний ажлыг хойшлуулдаг, хойш татдаг, хүний мах иддэг, цаг хугацаа хумсалдаг ийм муухай дүрэм байна. Айлын эхнэр, нөхөртөө “цай чанаж ууцгаая, хүүхдүүд ам нь цангаад байна, чи нэг усанд яваад ирээч” гэхэд “За би 7-14 хоногийн дараа бодож байгаад хариу өгье өө” гээд суугаад байвал тэр айл өлсөж өлбөрч үхнэ биз дээ? Төрийн, яг өнөөдрийн хэлэлцэж байгаа энэ асуудлууд дандаа ингэж гацалтын байдалтай явж байна.

Гэтэл энэ гадаа түмэн олон чинь цаг хором болгоныг тоолж, зовж байна. “Хумсалсаар хумсалсаар хулгайч, хуурсаар хуурсаар худалч” гэж та бүгдийг эцэг, эх чинь ер нь яаж хүмүүжүүлсэн байдаг байна. “Хуурсаар хуурсаар улсын их хурлын гишүүн, хумсалсаар хумсалсаар овт-шаар данстан” гэмээр байна.

Хамтаараа буруугаа хүлээж чаддаг байх хэрэгтэй. Буруудвал бүгдээрээ бурууддаг, зөвдвөл бүгдээрээ зөвддөг байх хэрэгтэй. Ингэж байж дорвитой шийдвэр гарна.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow