ӨРШӨӨДӨГ СҮЛД БИШ, ДААТГАДАГ СҮЛД

10 сар 19, 2022 - 11:53
 0

Хүн бүхэн “Төрийн минь сүлд өршөө” гэдэг. Энэ үг их хэрэглэгддэг. Төрийнхөө сүлднээс өршөөл эрэх утга нь нэг талаасаа гэмшил мөн. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэж үгтэй. Нөгөө талаасаа “өршөөл эрэх” гэдэг энэхүү сэтгэлзүйн холбоос нь юунаас бий болж, үүддэг гэхээр буруу юм хийсэн хүн л бусдаас өршөөл эрдэг. 

Төрийнхөө сүлднээс өршөөл эрээд байгаа энэ ухамсаргүй зөн билэг нь төрд сүлд байхгүй учраас л өршөөл эрээд байгаа утга юм. “Төрийнхөө сүлдэнд даатгая”, “Төрийн минь сүлд даатгаад аваарай”, “Төрийн минь сүлд хүүг минь даатгаж ивээгээрэй” гэж сүү, цай, идээнийхээ дээжийг өргөдөг хүний уншлага их ховор. Харин түүний оронд “Төрийн минь сүлд өршөө” гээд байдаг. Энэ маань нөгөө л нийтээрээ галаа алдчихсан шиг нийтээрээ сүлдгүйтчихээд байгааг илтгэж байна. Ийм учраас хоосон, байхгүй тэр сүлдний орон зайд л өршөөл ирээд домоглоод байгаа юм. Тэгэхээр өршөөдөг биш, даатгадаг сүлдтэй болмоор байна. 

Хувьсгалын үеэс л “Төрийн минь сүлд өршөө” гэж үг гарсан. Эзэн их Чингис хааны сүлд их эзэнтэйгээ хамт нэг биеэр дууссан. Их эзэн хаан монголын задралыг мэдэж байсан учраас “Есөн хөлт цагаан сүлдээ задарсан газрын замхрал болгохгүй” гэж өөрийн биетэйгээ хамт авч одсон гэдэг. Түүнээс хойш үе үеийн хаадууд маань сүлдүүдийг бүтээж байсан хэдий ч тэд одохдоо “Сүлдээ хамт үдээрэй” гэдэг байсан.  Энэ заншил нилээн сүүл үе хүртлээ явсан. 

Харин Хубилай хаан маань урд зүгт очих үедээ өөрийн сүлдээ тэнд аваачиж залаад, өөрөө тэндээсээ хөөгдчихсөн. Тэр цагаас хойш сүлдний чанар шид алдагдсан гэж үздэг юм байна. Тэгэхээр бид нэлээн тасалдсан, нэлээн үгүйлэгдсэн, нэлээн эзгүйрчихсэн орон зайг нөхөж өршөөдөг биш даатгадаг сүлдтэй болох нь байна. 

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow