Чуулааны өргөө биш хэрүүлийн л газар юм байна

11 сар 4, 2016 - 12:18
 0
Чуулааны өргөө биш хэрүүлийн л газар юм байна

Газраа ухая, усаа тасдая, бусдаас юм гуйя, гуйлгачилья, хөрөнгө оруулагч л ирвэл биднийг их сайхан болгоно. Дандаа л гаднаас, гуйлгачин зангаараа ийм юмнууд биччихсэн. Сэтгэлгээний хямрал, Тархины тураалтай зүйл хийсэн байна гэж би дүгнэж байна. Яагаад өргөн олныхоо оюуны хүчийг олж харахгүй байгаа юм бэ? Сэр хийлгэсэн шинэ содон “одоо л төр маань жинхэнэ зөв зүйл рүү орлоо шүү” гэхээр зүйлийг хийхгүй байна. Их хурлын чуулган сайн сайхны төлөө биш, зүгээр л өөрөөсөө өөрчлөгдөж чаддаггүй, өрөөл олныгоо уриалж чаддаггүй, хоосон ярьдаг, хэрүүлийн л газар юм байна. АСЕМ гээд л зунжингаа баахан гадаад хүн авч ирж байгаад гуйлга гуйлаа. Долоочих шахаад л ирсэн хүний цүнх сав ухаад л. Дараагаар нь урд хөрш рүү явлаа, Наран улс руу ч явлаа, дандаа л гуйлга. Тэгэхээр ийм гуйлгачин сэтгэхүйгээсээ салмаар байна.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow