Санаачилсан хуулийг санаатайгаар хэлэлцсэнгүй
Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилж өргөн бариад энэ хаврын чуулганаас хойшоо яваад 2 сар гаруй болж байна. Хугацаа нь болсон мөртлөө тов өгөхгүй, хэлэлцэхгүй байна. Энэ яагаад ингэж байгаа юм бэ? Хуулийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон, мөнгө төгрөг Монголын төрөөс хулгайлсан, зувчуулсан өөрийнхөө байгууллага амин хувиа хичээсэн оффшор данс нээсэн, янз бүрийн төрийн байгууллагуудыг хувьдаа завшсан, мөнгө цаасны хууль бус юманд орооцолдсон хүмүүсийг сонгуульд оруулахгүй гэсэн ийм заалт бүхий энэ хуулийн нэмэлт, өөрчлөлт хуулийн төслийг би санаачлаад өгсөн. Өнөөдрийг хүртэл хариу байдаггүй. Гадаадын захиалгатай хуулиуд, нэг бүлэглэлийн наймаа ашиг хонжоог нь хамгаалсан хууль болохоор өдрийн дотор, 2 цагийн дотор хэлэлцэгдээд 100 хувь батлагдаад гараад явдаг. Гэтэл өнөөдөр та наад модон алхаа юунд ашиглаад байгаа юм бэ? Нэг л их модон алх барьсан нөхөр. Энэ ямар нэгэн хэн нэгэн бүлэглэлийн захиалга биш, гадны захиалга биш. Энэ Монголын түмэн олны захиалсан, өр сэтгэл нь өмөрч байгааг бичсэн хууль.
Өнөөдөр энэ Монголд шүүх, Үндсэн хуулийн цэц, Их Хурал гээд энэ модон алх барьсан хэдэн нөхдүүд байна. Та бүхэн энэ худлаа юм хийдэг, зальжин ажилладаг, хулгай сэтгэлээр алх цохиж Монголчуудыг хохироодогоо болиоч. Та нар наад алхаараа өөрсдийнхөө толгой руу цохицгоо!
Та сэтгэгдлээ хуваалцана уу