Хэвлэсэн цаасан дээр амьдралын утга учир байдаг юм уу? Хичээсэн хөдөлмөрт амьдрал оршдог юм уу?

12 сар 23, 2016 - 12:21
12 сар 23, 2016 - 12:21
 0
Хэвлэсэн цаасан дээр амьдралын утга учир байдаг юм уу? Хичээсэн хөдөлмөрт амьдрал оршдог юм уу?

Хуулийн дарамт бол түмэн олонд хангалттай байгаа. Тэгэхээр дахиад дарамтлах шаардлагагүй гэдэг байр суурьтай байна. Хуулиуд дээр гадаад үгнүүд маш их байна. Энэ дээр анхаараач ээ. Гишүүд бас гадаад үг хэлж байгаагаа анхаараач ээ. Монгол хуралдаан дотор байгаад байна уу? Гадаадын чуулганд байгаад байна уу? Нэртэйгээр нь нэг мөр гадаадаар ярихгүй юу даа! гэмээр санагдаж байна. Миний яриад байгаа зүйл бол үндэснийхээ үйлдвэрийг яаж дэмжих вэ? Үр хүүхдүүддээ зан заншлыг нь яаж хүндэтгүүлж хэвшүүлэх вэ? гээд их хэлдэг.

Энэ амнаас гарч байгаа үг гэдэг чинь өөрөө түүх болж үлддэг. Үндэсний дархлаа болж үлддэг зүйл шүү. Үүнээс тэс хөндлөн гажаад амнаасаа гадаад үг гаргаад байхаар чинь үндсэндээ гадаадын үйлдвэрлэл, гадаадын зүйлийг дэмжээд байна гэсэн үг. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэл гэдэг бол амнаас гарч байгаа нэг Монгол үгнээс эхлэнэ. Хэвлэсэн цаасан дээр амьдралын утга учир байдаг юм уу? Хичээсэн хөдөлмөрт амьдрал оршдог юм уу? Гэтэж хулгай хийдэг ерөнхийлөгчтэй, гуйлга гуйгаад дэлхийгээр хэсдэг их хурлын даргатай, мэнэрээ ерөнхий сайдтай, найрчин хотын даргатай ийм Монгол нутагт бид бүхэн амьдарч байна. Дор бүрнээ нэгийг бодож, энэ өөрчлөлтийг өөрөөсөө хийхгүй бол болохгүй ээ.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow