УИХ-ын шинэ дарга Г.Занданшатарыг томилох хуралдаан

2 сар 1, 2019 - 12:43
12 сар 22, 2023 - 12:58
 0
УИХ-ын шинэ дарга Г.Занданшатарыг томилох хуралдаан

Таны хувьд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн нэг болж байна. Монголын хүн болж байна. Төрийн гурван өндөрлөгийг тулгын гурван чулуу гэж тооцох юм бол нэг чулуу нь байхгүй, нэг чулуу нь сул дульхан байвал тэнд гал бадрахгүй, сүү дэврэхгүй л болно шүү дээ. Монголчууд ярьдаг, нэг, нэг гэж хүчээ авдаггүй. “Нэг, хоёрын гурв аа” гэж эвлэж байж Монголчууд хүчээ авдаг. Ингэж байж цааш ажил явдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, төрийн гурван өндөрлөгийн нэг гэдэг утгаараа нөгөө хоёр гишүүнтэйгээ тулгын гурван чулуу шиг “нэг, хоёрын гурав аа”

гэдэг шиг хүчтэй ажиллаасай гэдэг эцсийн найдвар өөрт чинь үлдэж байна. Олон гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярьж байгаа. Үндсэн хуулиас гадна Монгол Улсад 650 гаруй багц хууль байна. Энэ цааш задарвал хэдэн чингэлэг хууль. Тэгэхээр  амьдралд хэрэгждэггүй, хүмүүсийн амьдралыг хооронд нь зохицуулах биш бүр хохироодог, боомилдог энэ хуулиудыг нэмэх биш цэгцэлж засах, өнгө оруулах тал руу маш сайн ажиллаасай гэж хүсэж байна.

Түмэн олон энд асар их хүлээлттэй байна. Цөхөрч байна, ядарч байна, зүдэрч байна. Гэтэл энд дандаа суудал булаалдсан хэрүүл болж байна. “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэдэг сул дульхан, зальжин, худал битгий байгаарай. Монголын төрд үнэнийг тогтоох арангатай, эрэмбэтэй дарга байгаарай!

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow