УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуралдаан ба урт хүзүүтэй хүн

1 сар 29, 2019 - 12:43
12 сар 22, 2023 - 12:59
 0
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах хуралдаан ба урт хүзүүтэй хүн

Хурлын дарга гэдэг хүн чинь миний харж байгаагаар бол зүгээр нэг нэвтрүүлэгч шүү дээ. Нэг нэвтрүүлэгчийг солихын тулд яасан их юм болдог юм бэ? Баван баван  гээд зүгээр л нэг хүмүүсийн бэлдэж өгсөн юмыг уншдаг л хүн юм байна лээ ш. Та нар 10 жилээрээ бодоод үзээрэй. Хамгийн шударга зөв хүүхдээ ангийн даргаар тавьдаг шүү дээ. Энэ нэвтрүүлэгч нь явж байгаа юм байна. Энэ хүн буусан эс буусан ч, энэ хүнээр ёсзүйн хувьд уучлал гуйлгах ёстой. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын бичлэг задарсан. Түүн дээр “төгсгөлийн үгээ та хэлээч” гэхэд “би цээжилж байгаад хэлье” гэж. Энэ хүн чинь цаанаа эзэнтэй, тэр нь шүлэг шиг юм бичиж өгдөг болтой. Яагаад зүрх сэтгэлээс нь Монголоо гэсэн үг, сэтгэл энэ хүнээс гарсангүй вэ?

Тэр бичлэг дээр нэг бүсгүй “Монгол цагаан цаас, юу юу гэлээ? Монгол цагаан цаас шүү, бараг ямар, ямар юманд итгэдэг хүмүүсийг юу ч гэж хэлсэн яадаг юм бэ” гэж. Тэр хүн хэн бэ? Энэ хүний тэр бичлэг дээр гарсан эмэгтэй, тэгээд дээрээс нь одоо энэ хүний цаад байгаа эзэн, энэ бүх юмнуудыг нь бэлдэж өгдөг, энэ хүнээр нэвтрүүлэгч хийлгэдэг, тэр хүмүүсээ одоо зарлах хэрэгтэй. Тэгээд яг энэ үеэр нь найз нь нэг урт хүзүүтэй хүн байгаа, юу юу гэж хэлж байлаа? “Чамайг хууль дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд хүрээд ирээрэй” гэж. Гутал тослоод хэрэггүй ээ. Тэр урт хүзүүтэй нөхөр зугатаачихсан юм билээ, Швейцар билүү? Хаана билээ? Тэнд байгаа монголчууд анхааралдаа аваарай! Төрийн үнэний алтан сэнтийн дээрээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Элбэгдорж гэж, тэр хүнийг үнэн дуудаж байна, та яаралтай ир гэдгийг би хэлмээр байна. Монголчууд З бузраас цээрлэдэг юм. “Хэрүүлийн бузар, худлын бузар, хулгайн бузар” гэж. Яг энд энэ бузартчихсан газар, худал үүрлэчихсэн газар болчхоод байна аа. Тэгээд энэ цаг удахгүй дуусах байх, үүний төлөө тэмцэнэ. Монголд үнэн ялна. Та нар үнэнд ялагдаж байгаа.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow