“Дээлтэй Монгол” наадам
“Дээлтэй Монгол” наадам маань жил ирэх тутам өргөжин тэлсээр байна.
Малчин түмнээс бусад нь Монголд ихэнхи нь 365 хоногоос Сар шинэ, наадам гээд 5 өдөр нь гаднаа Монгол дээлээ өмсдөг боллоо. Одоо 365 хоног тутам гаднаа Монгол дотроо ч Монгол болох хэрэгтэй.
Одоо цөмөөрөө 360 хоногоо гадаад хэлбэр бус Монгол болгоцгооё!
Ингэж байж үндэсний үйлдвэрлэл Монголд хөгжинө.
Ингээд хэлэхээр “Дээл авах гэхээр үнэтэйшд”гэх байх. Тэгвэл Үгүй!
Бүх айлын эзэгтэй нар хувцас өмсгөлөө урлачихдаг байх үедээ Монголын өвөг дээдэс дэлхийн эзэн байжээ. Дээл өв соёл ариун ёсоо гээсэн үед бусдын идэш боол л болно.
Монгол Монгол болох цаг руу ирж буй цаг үе улам шахаж байна. “Хамаг Монгол, Дэлхийн Монгол, Манай Монгол Мандана” төслүүдийн бас нэгэн зорилго уриа энэ буюу…
“Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв” гэдгийн үлгэрээр Гадаад байх тун хэцүү!
Харин Монгол байх амархан.
- Жудаг ёсоо дээдэл
- Заншил уламжлалаа сэргээ сэрээ!
Бүгд яс цусан дотор чинь буцалж байгаа.
Хэзээ ухаарна тэр үед Монгол чинь сэргэнэ.
Их хуралдай нь /УИХ/ үүнийг үлгэрлэж уриалах хэрэгтэй. Асар олон хэлсэн одоо оройруу нь орж буй байхаа.
Монгол хувцсаа өдөр бүхэн өмсөж дээдэлсэн хүмүүн Эх орноо зардаггүй юм. Элгэн түмнээ хуурдаггүй юм. Зүрхэнд нь түүх чуулж, хийморь нь бадарч Мөнх хөх тэнгэр хамгаалж ивээж байдаг юм.
Тухайн хүний Гэгээрлийн төвшинг илтгэх зэрэг дэв бол “Монгол дээл” юм.
Шулмасын билэгдэл урт хумсаа авч, нүүрээ зүлгэж танигдхын аргагүй болтол будаг түрхдэг алтан цагаасаа илүүчилж дээлээ оёж эх орноо аврах үйлд зориулцгаа бүсгүйчүүдээ!
Хаан хувцасаа дээдэлж хэлбэрийн боол хувцаснаасаа алгуур ухааран салцгаая!
Ингэсний дараах үе шат бол ястан ястангаараа жигдэрч өмсгөл зүүсгэлээ сэргээх, гээд цааш үргэлжилнэ. Ажил их байнаа
Самандын Жавхлан
2022.07.09
/Дээлтэй өвгөдийн үр садууд минь түгээцгээ! Хураая, хураая хураая…
Та сэтгэгдлээ хуваалцана уу