“Эр хүн хэлсэндээ, эрх мэдэлтнүүд амласандаа” байгаач ээ!

4 сар 13, 2017 - 12:26
 0
“Эр хүн хэлсэндээ, эрх мэдэлтнүүд амласандаа” байгаач ээ!

ОУВС-д шилжиж орох гэж улайран зүтгэж байгаа энэ зүйл бол Монгол улс засаглалынхаа тусгаар тогтнолыг алдаж шилжүүлж өгч байна гэж үзэж байна. 7 төрлийн татвар нэмэгдээд орж ирж байна. Ингэж Монголоор тоглосны хариуцлагыг нь хэн үүрдэг вэ? гэхээр ядарсан иргэд л үүрдэг.

Жилийн өмнө уран гургалдай шиг донгодож, мэнчийж улайрч, ямар сайхан мэргэн цэцэн үгнүүдийг хэлж, энэ хэлсэн амлалтынхаа үр дүнгээр та бүхэн 65-уулаа орж ирсэн шүү дээ. Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан. Энэ одоо тэгээд үлгэр юм уу? “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэж Монгол үг байдаг. Би та нарт ямар ч үнэ цэнэгүй хүн шиг харагддаг юм шиг байгаа юм. Би энд ямар ч үүрэг оролцоо алга, эрх мэдэл ч алга. Тэгэхдээ энд 75-ын эсрэг Жавхлан байна уу? Гадаа гараад Монголчуудтай Жавхлан байна уу?, Монголтойгоо байна уу? гэдгийг та нар хараарай. Татвар нэмж байгаа энэ асуудлаар чинь тэмцэл хийнээ. Цаашлаад огцруулах, энэ их хурлыг тараах хэмжээний тэмцлийг өрнүүлнэ. Та нарын боловсрол, мэдлэг, мэргэжил чинь үнэхээр миний цээжин дотор булиглаж байгаа халуун сэтгэлд бол үнэхээр жаахандаж байна. Энэ муухай заваан юмнуудаа та нар больцгоо! Монгол түмнийг ингэж доромжлохоо зогсоо! “Эр хүн хэлсэндээ, эрх мэдэлтнүүд амласандаа” байгаач ээ гэж би шаардаж байна.

Та сэтгэгдлээ хуваалцана уу

like

dislike

love

funny

angry

sad

wow